Германд суралцахад зориулсан зөвлөгөө

1. Герман дээд сургуульд суралцахад сvvлийн жилээс зарим мужийн их, дээд сургуулиуд тєлбєрийн системд шилжиж байгаа бєгєєд, нэг улиралын (хагас жил) сургалтын тєлбєр нь таны хаана сурч байгаа муж улсаас хамааран дунджаар 500 Евро. Энэ тєлбєрт зарим хотуудад 6 сарын автобус, галт тэргэнд vйлчлэх билетийг оролцуулан тооцсон байх нь бий. Тэгэхлээр хэрвээ та Германд сургуульд орох хvсэлтэй бол эхлээд энэ тал дээр тооцож vзсэн байх шаардлагатай болов уу, учир нь монголд байгаа зарим залуус маань одоо болтол германы сургалт vнэгvй гэсэн бодолтой байдаг!

2. Германд амьдрахад сард 1000 Евро наад зах нь хэрэг болно. Байрны зардал оюутны байранд 200-300 Евро, хувиараа бол амьдарч буй хотоосоо шалтгаалаад 300-600 Евро, дээр нь даатгалд 50 орчим евро сар бvр тєлнє, тэгээд утасны зардал гээд бодохлоор нэг их бага биш. Германд суралцагч ихэнх оюутнууд ажил хийдэг. Хэрвээ чи Германд ирээд хэлний шалгалтандаа тэнцвэл жилд 90 єдєр ажиллах эрхтэй болно, зарим тохиолдолд тэрнээс ч илvv хугацаагаар ажиллаж болно (ажил олгогчтойгоо тохиролцоно гэх vv дээ). Гэхдээ хэрвээ хэлний шалгалтаа даваагvй тохиолдолд энд хэлний курсд суралцах ба vvнд ажил хийх зєвшєєрєл байхгvй. Германд, ялангуяа баруун Германы хотуудад маш хатуу бєгєєд ажлын зєвшєєрєлгvй ажил олдох нь ховор, тиймд Германд ирэхээсээ ємнє сайн хэлээ сайжруулж ирэхгvй бол ирсэн хойноо хэлний курсд суралцах нэрээр гэрийхэндээ нэлээд дараа болно гэсэн vг (эцэг эхээсээ мєнгє авахаас єєр аргагvй болно).

Германы дээд сургуульд суралцахад сөрөг зvйл бас нилээд бий:

1. Дээд сургуулиуд нь маш чєлєєт зохион байгуулалттай, анги хамт олон, цагийн хуваарь гэж байхгvй. Чи тодорхой сонгосон мэргэжлийнхээ дагуу vзэх ёстой лекц семинаруудыг хэдийг нь хэзээ vзэхээ єєрєє сонгоно. Yvнд нэг семестерт хэдэн шалгалт єгєх буюу єгєхгvйгээ чи єєрєє шийднэ. Энэд нь их аятайхан сонсогдож буй боловч монголчууд бидэн шиг заавал шахаж шаардуулж байж хичээлээ хийдэг, дvнгээр айлгуулж байж давтдаг улсуудад арай зєєлєндсєн систэм юм. Хамгийн гол нь семестерийн явцад хяналтын ажил хийж, дvн тавина гэж хэзээ ч байхгvй боловч яг шалгалтаа маш хатуу авах бєгєєд vvнд Германы сургуулийг тєгсєхєд хамгийн саад болдог зvйл нь энэхvv сул хяналт, хатуу шалгалт байдаг юм.

2. Дээд сургуульд нэг профессорд ноогдох оюутны тоо Англи, Америкийг бодвол хамаагvй єндєр, ялангуяа лекцийн vеээр чи єєр зуугаад оюутантай нэг єрєєнд сууж хичээл хийнэ, семинарын vеэр лекцэнд гарсан материалыг 20-30 хvнтэй жижиг группэд профессорын ассистантууд самбар дээр бодлогуудыг бодож єгєх бєгєєд маш ховор тохиолдолд оюутнууд самбарт дуудагдана. Нийгмийн ухааны салбаруудын хувьд гол тєлєв бие дааж семинарын ажил бичих шаардлагатай байдаг.

3. Германы дээд сургуульд суралцах хугацаа бусад орныхыг бодвол хамаагvй урт байдаг. Yvнд эдийн засгийн чиглэлээр хамгийн бага гэхэд 4,5; хамгийн урт нь 6 жил суралцаж байж дипломоо авна. Энд нь оюутнууд хэдэн хичээл хэзээ vзэхээ єєрсдєє шийддэгтэй холбоотой ба шалгалтнаас айж хойш нь сунгаад байвал 10 жил ч оюутан байх явдал байдаг. Анагаах ухааны мэргэжлээр 6-7 жил, хууль-6 жил суралцаж байж диплом авна. Тєгссєн хойноо нийгмийн ухааны чиглэлийн тєгсєгчдийн дипломыг “Магистр” гэж нэрлэдэг ба эдийн засаг, техник, хууль, бусад чиглэлийн тєгсєлтийг “Диплом” гэж нэрлэнэ. Англи, Америкийн системээс ялгарах зvйл нь Мастер гэсэн шат байхгvй ба Германы сургуулийн Магистр, Диплом-ин дараа шууд Ph.D хийх эрхтэй болно.

Германы дээд сургуульд яаж суралцах вэ, яаж сургуульд орох вэ?

1. Германы дээд сургуульд ороход шаардагдах хамгийн гол нєхцєл: “Монгол дахь Улсын аль нэг их дээд сургуульд (ТИС, МУИС, ОУХДС г.м.) дор хаяж 2 жил сурсан байх” шаардлагийг хангасан байна. Тиймд сургуулийнхаа дипломыг герман хэл дээр орчуулуулаад 3 хувийг vйлдэж тус бvр нотариатаар оруулах ба орчуулгийн товчооны тамга даруулна. Мєн тvvнээ Гадаад хэргийн яамны визийн тасаг дээр очиж давхар баталгаажуулна.

2. Хэрвээ та герман хэл мэдэхгvй бол яаралтай герман хэлний курсд ор! Гэхдээ нэр хvндтэй, ялангуяа Германд сургуульд ороход зориулж хичээл заадаг курсууд байдаг, тэнд орох хэрэгтэй. Миний мэдэхээр “Монрэйс”, “Бабилон” болон ОУХДС; Хvмvvнлэгийн их сургуулиудын оройн курсvvд сайн. Ямар ч л байсан нэг жил Монголд хэл vзэх хэрэгтэй. Германд дээд сургуульд орохын тулд 850 цаг Герман хэл vзэх ёстой, тэгээд хэлний курсын vзсэн цагийг заасан бичгийг дээд сургуульд явуулах материалдаа хавсаргана. Хэрвээ Германд ирэх гэж яарч буй бол 6 сар хэл vзээд, дараа нь Германд 6 сар хэл vзэхээр виз авч энд хэл vзэж болно. Ингэхэд хэлний курсэд мєнгєє шилжvvлж 6 сарын урилга авах ба Германд очсон хойноо хэлний курсээсээ шууд дээд сургуульд орох боломжтой. Ер нь Монголоос ирж буй маш олон залуучууд ихэнх нь эхлээд Германд хэлний курсд явж байгаад дарааа нь дээд сургуульд ордог.

3. Хэлний бэлтгэл хангагдсан тохиолдолд миний тvрvvчийн бичсэн зєвлємжийн дагуу дээд сургуулийн материалаа бэлдэж, сонирхсон сургуульдаа явуулна. Сургуулиас чинь сургуульд орсон бичиг ирвэл чиний гол ажил эхэлнэ гэсэн vг. Энд нь виз хєєцєлдєх ажил юм. 10 сарын дундуур дээд сургуульд орох гэж буй бол 8 сарын дундаас ємнє сургуулийн бичиг ирсэн байх ёстой, учир нь Германы элчин 2 сарын ємнє визийн єргєдлийг оруулсан байхыг шаардана. Хэрвээ 8 сарын дунд єнгєрєєд чиний урилга хожуу хойно ирсэн бол тэр семестердээ сурч чадахгvй гэсэн vг, миний мэдэхээр vvнд элчин их хатуу байж, материал хvлээж авдаггvй санагдана. Тэгэхлээр нєгєє сургууль руугаа албан ёсны факс явуулж, материал оройтож ирсэн учир виз гарахгvй нь, миний сургуулийн урилгыг дараагийн семестерт болгож єгєєч гэж хvснэ. Олон орны мянган оюутнууд визний ижил проблемтой байдаг учир сургууль урилгыг хойшлуулдаг, гол нь заавал сургуульдаа мэдэгдэхгvй бол урилга дараагийн семестерт хvчингvй болно.

4. Нэгэнт урилга цагтаа ирсэн бол элчинд материалаа оруулна. Yvнд Германы сургуульд явуулсан материалууд дээрээ нэмээд санхvvгийн баталгаа гэсэн айхтар баримтуудыг бэлдэнэ. Yvнд, хэрвээ ар гэр чинь боломжтой бол чи шууд 10000 ДМ-ийн чекийг єєрийн нэр дээр хийлгvvлж элчинд оруулна, тэр чекийг германы банкинд єгч єєрийн дансанд мєнгє хийлгэнэ. Хэрвээ ийм боломж vгvй бол танай хамаатан, эсвэл таньдаг хvн ажилладаг, болвол даргалдаг аль нэг компаниас чамд жил болгон 10000 ДМ буюу сар бvр 800-1000 ДМ шилжvvлж байна гэсэн бичиг хийлгэх шаардлагатай. Энэ компани нь аль нэг хоршоо, жижиг компани байж болохгvй, 25 сая Тєг.-єєс дээш vндсэн хєрєнгєтэй ( тус тоог тодруулна уу), vйл ажиллагаа нь тогтмол, єргvй компани байх ёстой. Тус компаний сvvлийн жилийн санхvvгийн тайлан, тухайн компаний талаар татварын газрын бичиг баримт хэрэг болно. Эдгээр материалын талаар Германы элчин дээр тодорхой заасан баримт бичиг єлгєєстэй байдаг ба тэдгээрийг олж уншиж танилцана уу. Мєн ажлын єдєр болгон 9-12 цагт Германы элчин дээр Германд сургуульд суралцах хvсэлтэй олон оюутнууд виз авахаар цуглардаг ба тэднээс мєн мэдээлэл авч болно.

Эдгээр мэдээлэл чамд бага ч болов тус болох болов уу гэж найдаж байна. Германд сургуульд орох гэж хvмvvс бvтэн жил хєєцєлддєг юм шvv, битгий шантраарай.

1. Германы дээд сургуульд ороход дараах нєхцлийг хангасан байх шаардлагатай:

1. Монгол дахь Улсын 6 их сургуульд 2 жил суралцсан байх (МУИС; ТИС; АУИС, ХААИС; СУИС, Хvмvvнлэгийн ИС). Yvнд хувийн аль ч их дээд сургууль болон Санхvv Эдийн Засгийн дээд Сургуулийн бичиг баримт Германы дээд сургуульд суралцахад нэмэр болохгvйг анхаарна уу.

Гэхдээ: Ялангуяа хуучны зvvн Германы зарим сургуулиуд СЭЗДС болон зарим хувийн сургуулийн бичиг баримтыг тооцдог гэсэн мэдээ бий.

2. Дор хаяж жилийн хугацаатай 850 цаг герман хэл vзсэн байх. Yvнд ялангуяа их дээд сургуулийн дэргэдэх хэлний курс, мєн албан ёсоор батлагдсан курсууд байвал сайн. Герман хэл монголд vзээгvй тохиолдолд Германд дээд сургуульд орох боломж бараг vгvй.

3. Монголд хэл vзэлгvйгээр Герман хэлний курсд хэл vзэхээр ирж болно. Ингэхийн тулд аль нэг хотын хэлний курсд 6 ба тvvнээс дээш сар хэл vзэхээр бvртгvvлж мєнгєє шилжvvлсэн байх шаардлагатай. 3 сар хэлний курсд сурахаар бvртгvvлэхэд зєвхєн жуулчны “C” ангиллын виз єгєх учир 6 сараар бvртгvvлэх хэрэгтэй, тэгж байж “Д” ангиллын, Германд ирээд сунадаг сургуулийн виз элчингээс авна. Хэлний курсууд Германд vнэтэй байдаг тул эхлээд 3-6 сар Монголд хэлний курсд суралцах нь ашигтай байдаг.

4. Германы дээд сургуульд суралцах Application Form-ыг Германы дээд сургуулиудын homepage-ээс download хийж авах, тvvнийгээ бєглєх. Энэхvv application form-г зєв бєглєх нь хамгийн чухал ба vvнд Германы боловсролын систэмийг сайн мэдэх хvнээс зєвлєлгєє авах шаардлагатай. Германы дээд сургуульд нийгмийн ухааны салбарын 2-3 чиглэлийг зэрэг сурч байж дээд сургууль тєгсдєг, мєн зарим чиглэлийн хичээл євєл эхэлж заримых нь зун эхлэх тул тухайн сургуулийн home page дээр “Informationen fuer die Studienbewerber” буюу “Information for new applicant” гэдэг буланг сайн судлана уу.

5. Танд мэргэжлийн зєвлєгєє єгєх Германы Эрдмийн Солилцооны Алба 8 ДААД)-ийн тєлєєлєгч Kристианэ Зилч ОУХДС-ын (МУИС-ин 2-р байр, 4 давхар, 452 тоот) Герман Судлалын танхимд ажиллах ба хvн хvлээж авах цагт нь очиж єєрийн хvсэлтийг илэрхийлэн зєвлєлгєє авна уу.Мєн application form-г тэндээс авч болно.

6. Хvмvvнлэгийн дээд сургууль, ОУХДС-ийн багш оюутнууд Германд хэрхэн суралцах талаар сайн мэддэг тул тэднээс мэдээлэл аваарай.

7. Application form-оо зєв бєглєсний дараа дараах баримтуудыг хавсруулна:

а. тєрсний гэрчилгээ, албан ёсны герман хэл дээрх орчуулга

б. 10 жилийн аттестат, албан ёсны орчуулга

в. Их дээд сургуульд 2 жил сурсан баталгаа бичиг (тус сургуулийн толгойтой албан ёсны бичиг (оюутан Б. нь тус сургуулийн 2-р курсд сурч буй нь vнэн болно гэсэн утгатай), орчуулга

г. Сурлагын дэвтэр (книшк)-ни хуулбар, албан ёсны орчуулга Эдгээр бvх бичиг баримтыг орчуулгын товчоогоор оруулж орчуулгыг баталгаажуулсан тамга даруулах хэрэгтэй. Мєн нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

Зарим сургуулиуд Гадаад Явдлын Яамны Баталгаа шаарддаг тул тэнд орчуулга, нотариатын баталгааг хийлгэвэл бvvр сайн. Бvх бичиг баримтыг 3-4 хувь vйлдэж, тус бvрд нь тамга даруулах. Та их сургуульд орох application-г мєн 3-4 хувь бєглєж, бvх материалыг 3-4 сургуульд зэрэг явуулбал зохино. Учир нь Та хэд л бол хэдэн сургуульд материал явуулах эрхтэй ба олон сургуульд материал явуулснаар Таны дээд сургуульд орох шанс нэмэгдэх нь мэдээж. Сонирхсон сургуулиудаа интернэтээс олж, хаягийг нь тэндээс авна уу.

8. Германы дээд сургуулиудын интернэт хаяг: www. uni-hot.de гэсэн хэлбэртэй байдаг. (гол тєлєв). Жишээ нь : www. uni-freiburg.de, www.uni-heidelberg.dewww.uni-konstanz.de 2-3 дээд сургуультай хотын сургуулиудын хаяг єєр: www. fu-berlin.de www.tu-berlin.de Ийм тохиолдолд єєрийн суралцахаар сонирхож буй хотын вебд орж сургуулийн хаягийг олох: www.berlin.de www.muenchen.de

9. Ингэж бэлдсэн 3-4 хувь материалуудаа зун нь бол 7-р сарын 15-ны дотор (10 сард хичээл эхлэх), євєл нь 1 сарын 15-ны дотор (4 сард хичээл эхлэх) тухайн сургуулиудад явуулна уу.

Эх сурвалж: www.mongolchuud.de

Please follow and like us:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн