Шалгалтууд; APS-ын шалгалт, DSH/TestDaF

Өмнөх нийтлэлээрээ Германд суралцахад шаардагдах бичиг баримт болон Герман улсын тухай тодорхой мэдээллийг өгсөн билээ. Одоо харин шаардагдах шалгалтуудын тухай бичье. Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол ‘‘ОРЧИНД НЬ ОЧИЖ ХЭЛЭЭ СУРНА’’ гэж бодох. Хэрвээ Германд очвол хэлээ үзэхээс гадна, шинэ орчинд дасах, хотдоо төөрөхгүй байх, хямдхан байр олох, оюутны амьдрал, барууны соёл хүмүүсийн амьдралын хэв маягт дасах гээд тулгарах асуудлуудыг бодвол очиж хэлээ сурах нь санхүү болон цаг хугацааны хувьд алдагдалтай юм. Тиймээс Германд суралцахаар шийдсэн л бол Монголдоо байгаа бүхий л боломжуудыг ашиглаж Герман хэлийг үзэх хэрэгтэй.

Шалгалтууд; APS-ын шалгалт, DSH/TestDaF

№1.APS-ын шалгалт гэж юу вэ?

APS бол Дээд Боловсролын Хяналтын Алба(ДБХА)  манай улсад 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа Германы Элчин Сайдын яамны харьяа байгууллага юм. Германы Соёлын Сайд нарын байнгын бага хурлаас заасан удирдамжийн дагуу Герман улсын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй манай иргэд ДБХА-д шалгуулах шаардлагтай бөгөөд энэ алба нь оюутан болон төгсөгчийн бичиг баримт жинхэнэ эсэхийг хянаж үздэг. Үүнээс гадна тусгай гэрчилгээ олгодог бөгөөд ингэхдээ 2 янзын журмаар олгодог.

    1. М-журам

Монгол Улсад оршин суугаа иргэд тухайлбал  хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуулийн оюутан хийгээд төгсөгчдөд  хамаарна. Ярилцалгын шалгалт гэж ойлгож болох бөгөөд 15 минут үргэлжилж, тэнцсэнээр 10 ширхэг(оригнал)  ДБХА-ын гэрчилгээ олгоно, харин та үүнийгээ виз мэдүүлэхдээ хавсаргах хэрэгтэй. Энэ нь бэлтгэл болон яриа гэсэн үндсэн хоёр хэсгээс тогтох ба бэлтгэл хэсэгт зөвхөн толь бичиг, шугам, үзэг хэрэглэнэ. Ярианы үед тухайн хүнийг хэр их суралцсан гэдгийг шалгах асуултууд асуух бөгөөд заримдаа мэргэжлийн асуулт, хөнгөн бодлого бодуулдах ч үе байдаг.

    1. Б-журам

Германд оршин суух зөвшөөрөл бүхий цаашид суралцах сонирхолтой Монгол иргэд, мөн түүнчлэн Герман улсын иргэнтэй суусан хүмүүс шалгуулна. Оршин суух виз нь 2006 оны 11-р сарын 1 ээс хойш олгогдсон иргэдийн хувьд М-журмын дагуу хянуулдаг. Мөн ярилцлага өгөх шаардлагагүй ч бусад бичиг баримтаа шалгуулан тодорхойлолт авна.

№2.DSH-ын шалгалт гэж юу вэ?

Энэ нь Герман хэлний түвшинг тогтоож Германы их дээд сургуульд  шууд элсэн суралцах эрх олгодог хэлний шалгалт ба тэнцсэн тохиолдолд 1,2,3 гэсэн түвшний алинд тэнцсэнийг хувиар илэрхийлж дүгнэдэг. Тэнцээгүй тохиолдолд шалгалтыг дахин нэг л удаа өгөх эрхтэй. Төлбөрийн хувьд 40-170 евро болдог. Шалгалт яриа болон бичгийн гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Ам ба бичгээ өгөх явцад унших болон сонсох чадварыг давхар шалгана.

2.2 Бичгийн шалгалт 70% эзлэх ба 4хэсгээ бүрдэнэ нийт 3-4 цаг үргэлжилнэ.

2.2А 55000-7000 тэмдэгт бүхий бичвэрийг хоёр удаа жирийн темп хэмнэлээр сонсгоно,оюутан сонсох зуур өөрийн ойлгох хурд чадвараар бичиж тэмдэглэж авч болох ба асуултанд хариулна.

2.2B 30-60 мөр бүхий зураг,хүснэгт агуулсан шинжлэх ухаан,эрдэм шинжилгээний бичвэрийг уншиж ойлгон өгөгдсөн асуултуудад хариулна.

2.2C Герман хэлний дүрмийн шалгалт буюу өгүүлбэр зохиох,шууд яриаг дам яриа болгох гэх мэт.

2.2D Бичих чадвар буюу эссэ,гэрийн ажил бичих чадвартай эсэхийг шалгана.Анализ хийх 200-250 үгтэй текст, зохион бичлэг бичих дасгалтай.

2.3 Ярианы шалгалт;

Богино текст унших, график хүснэгт дээр ажиллах, видео сонсох зэрэг академик түвшинд харилцан ярилцах чадварыг үнэлнэ.

№3 TestDaF шалгалт гэж юу вэ?

Энэ нь гадаад иргэдэд зориулсан ахисан түвшний герман хэлний шалгалт буюу бидний мэдэх нэг төрлийн TOEFL ийн шалгалттай адил төсөөтэй зарчимтай.Уг шалгалтыг Хүмүүнлэгийн ухааны их сургуульд өгж болно.Жилд 2 удаа л өгөх эрхтэй бөгөөд нэг тэнцсэн байхад гэрчилгээ ямагт хүчинтэй. Шалгалтын хариу шалгалтаас хойш 6 долоо хоногийн дотор хариу гардаг. Нийт 3 цаг 10 минут үргэлжлэх унших, сонсох, бичих, ярих гэсэн 4 үндсэн хэсэгтэй. Шалгалт нь 3, 4, 5 гэсэн түвшнээр дүгнэж  4 түвшинд үнэлэгдвэл ямар нэг асуудалгүйгээр Германы их дээд сургуульд суралцах эрхтэй болно. TestDaF –ыг өгөхөөс өмнө 700-1000 нэгж буюу 550-750цаг герман хэл үзсэн байх шаардлагатай.Хэрэв бэлтгэл хангагдсан гэж үзвэл http://www.testdaf.de/ сайтаар олж  туршилтын шалгалтуудыг өгж өөрийгөө сорьж болно.

Үүнээс  гадна дээрх шалгалтуудтай дүйцэхүйц гурван шалгалт бий. Гёте институтын дээд шатны шалгалт,герман хэлний их бага диплом, мөн DSD2 буюу герман хэлний 2-р түвшний диплом юм. Эдгээр шалгалтуудыг бүгдийг нь монголд өгөх боломжтой ба Гёте институтээс мэдээллийг авж болно.

Энэхүү нийтлэлүүдээрээ та бүхэндээ германы их дээд сургуулиудад элсэх зарчмын тухай цогц ойлголтыг өгөхийг чармайж байгаа билээ. ХӨГЖИХ ХҮСЭЛТЭЙ ХҮН БҮХЭНД!

Эх сурвалж:  www.myopportunities.net

Please follow and like us:

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн